Гурван бөөртэй Бразил эр

Эмч нар өөрсдийн практикт тохиолдсон нэгэн сонирхолтой түүхээс хуваалцсан байна. Тухайлбал, Бразилын Сан-Паулу хотын иргэн нэг эрэгтэй нуруугаар өвдөөд байна хэмээн эмчид ханджээ. Гэтэл түүний онош хүмүүсийн хувьд тун санаандгүй явдал болсон бөгөөд тэрээр гурван бөөртэй байсан аж.


Компьютерын томографын шинжилгээ хийснээр 38 настай эрийн энэ онцлогийг илрүүлжээ. Зурагт бүтэн гурван бөөр гарсныг эмч нар үзээд, нугалам хоорондын ивэрхийг эмчлэх асуудлыг хойш тавихаас өөр аргагүйд хүрсэн байна. Түүний зураг твиттерийн микробиологи сервисийн "New England Journal of Medicine" гэдэг албан ёсны хаяганд тавигджээ.


Эмч нар ердийн нэг бөөр болон бага аарцаг нь хоорондоо нийлсэн хоёр бөөр байгааг илрүүлсэн байна. Байгальд ийм үзэгдэл маш ховор тааралддаг аж. Гэхдээ хүн өөрийн онцлогийг тэр даруй мэддэггүй нь хэвийн зүйл бөгөөд энэ нь ямар нэг байдлаар огт илэрдэггүй байна. Үр хөврөлийн шатанд эрхтнүүд бүрэлдэн бий болох явцад хүний биед ийм сонин үзэгдэл болдог гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.  


Б.Атар