Берлинийг хэрхэн чөлөөлснийг үүрд санаж явахыг уриалав

Зөвлөлтийн цэргүүд хүн хүчний маш их хохирол амсаж байж Берлин хот, Герман улсыг чөлөөлсөн бөгөөд үүнийг санаж явах хэрэгтэй. ХБНГУ-ын дотоод хэргийн сайд асан, Чөлөөт ардчилсан намын гишүүн, хүний эрх хамгаалах салбарын олон нийтийн зүтгэлтэн Герхард Баум ярилцлага өгөхдөө ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Тэрээр “Deutschlandfunk” радиостанцад ярилцлага өгөхдөө "Берлинийг чөлөөлсөн нь нацистын Германыг үг дуугүй бууж өгөх шалтаг болсон бөгөөд үүнийг мартах учиргүй" гэжээ.


"Германчууд нацизмаас ангижирснаа үргэлж санаж явбал орчин үеийн ардчилал үнэмшилтэй байх болно. Нацистын Германы үед бүх юм муу муухай байгаагүй гэсэн өнөөгийн сэтгэлгээ аюултай юм. Үнэндээ бол Германчууд түүний золиос болсон юм. Өнгөрсөн дурсгал дурсамжийг залуу үеийнхэнд уламжлуулан үлдээх хэрэгтэй" гэж Баум онцлон тэмдэглэжээ.


Европын зарим орон түүхийг дахин бичихээр санаархаж байгаа тухай Оросын эрх баригчид удаа дараа мэдэгдэж байсан юм.  Орос орон аугаа их эх орны дайны тухай үнэнийг хадгалж, түүхийг мушгин гуйвуулах гэсэн санаархлыг эсэргүүцэх үүрэгтэй гэж Владимир Путин хэлсэн билээ.


"Нацизмыг бут ниргэхэд гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд болон нууц байдалд ажиллаж байсан бүх хүний оруулсан хувь нэмэр, амь үрэгдсэн олон сая хүнийг дурсаж байх болно" гэж төрийн тэргүүн мэдэгдсэн юм.  

 

Б.Атар