Сайхан сэтгэлийн хариу

8 настай бяцхан охин 4 настайгаасаа хойш хооллосон хэрээнээсээ одоог хүртэл чамин бэлэг авдаг гэнэ.
Сиаттл хотод амьдардаг 8 настай охин Gabi Mann жижигхэн боловч маш онцгой бэлэгнүүдийг гэртээ хүргүүлэн авдаг ажээ.
Учир нь тэр 4-хөн настай байхаасаа эхлэн нэгэн хэрээг хооллосоор өнөөдрийг хүрсэн байна. Хариуд нь хэрээ түүнд баярласан сэтгэлээ илэрхийлж, төрөл бүрийн эд зүйлсийг бэлэг болгон авчирч өгдөг юмсанж.
Бэлгэнд ихэвчлэн “LEGO” тоглоомын хэсгүүд, метал эд зүйлс болон тэр ч бүү хэл зүрхэн хэлбэртэй шүр хүртэл багтжээ. Эдгээр зүйлс тийм ч үнэтэй биш боловч, Gabi охин сонирхолтой цуглуулгатай болжээ.
Охин үнэ цэнэтэй бэлэгнүүдийн цуглуулгатай болсноос гадна түүндээ зориулаад шүүгээ хүртэл хийжээ. Тэр анх 4 настайгаасаа эхлэн хэрээг хооллосон бөгөөд өнөөдөр тэр хоёр сайн найзууд болжээ. Тэр ч бүү хэл хэрээ охины ээжид алга болгосон камерынх нь линзийг хүртэл олж, авчирч өгсөн гэнэ.

Image may contain: food

Сэтгэгдэл бичих