ХААБ: 1.6 тэрбум төгрөгийн ноолуур арилжжээ

Хөдөө аж ахуйн бирж даваа гарагт 1.6 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Арилжааны үнийн дүнг хоёр төрлийн ноолуурын арилжаа бүрдүүлсэн байна.

Тодруулбал, 7.7 тонн боловсруулаагүй цайвар ноолуурыг кг-ыг нь 110 мянган төгрөгөөр, 7.7 орчим тонн ижил төрлийн бараан ноолуурыг 107 мянган төгрөгөөр арилжжээ. Дээрх түүхий эдийн үнэ өмнөх арилжаанаас өөрчлөлтгүй байсан тул Хөдөө аж ахуйн биржийн MAPIX индекс 918 мянга 691 нэгжид хэвээр хаагдлаа. 

"COVID-19” цар тахлын улмаас ноолуур бэлтгэх ажил саатаж, Хөдөө аж ахуйн биржид энэ онд ноолуурын арилжаа эрс буурсан юм. Харин өнгөрсөн долоо хоногоос ноолуурын арилжаа идэвхжиж, нийт 3.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжаад байна.

Сэтгэгдэл бичих