Чулуун нүүрсний экспорт 2.8 дахин буурчээ

Оны эхний таван сард чулуун нүүрсний экспорт 4.1 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 2.7 дахин буурсан талаар Гаалийн ерөнхий газар урьдчилсан байдлаар мэдээллээ.

Мөнгөн дүнгээр 2.8 дахин буурч, 344 сая ам.доллар болсон байна. Нүүрсний экспорт сэргэсэн ч өдрийн гарц нь өнгөрсөн оны мөн үедээ хүрээгүй хэвээр байна. Мөн нүүрсний тээвэрлэлт хийж буй жолооч нарыг хилээр гарчхаад өдөртөө буцаж ирэхийг шаардаж байгаатай холбоотойгоор боомт 24 цаг ажиллавал экспорт нэмэгдэх боломжтой гэж тэрбээр үзэж байна.

Нарийнсухайтын бүлэг ордын компаниудаас “SouthGobi Resources” компани боомтын үйл ажиллагааг сэргээсэн нэг сарын хугацаанд 90 мянган тонн нүүрс экспортолсон байна. Тус компани агуулахаасаа борлуулалт хийж байгаа учир тавдугаар сард нүүрс олборлохгүй гэдгээ мэдэгдсэн юм. 



Сэтгэгдэл бичих