"BlackPink" хамтлаг ирэх сард эргэн ирэлтээ хийнэ

Өмнөд Солонгосын "Stars News" агентлагийн мэдээлснээр алдарт охидын хамтлаг болох “BLACKPINK” шинэ албумныхаа студио бичлэгийн ажлаа дуусгасан бөгөөд энэ сард шинэ дууныхаа клипний зураг авалтаа хийх гэнэ.  

Тэдний харьяалагддаг “YG энтертайнмент” мэдээлснээр "Зургаадугаар сард BLACKPINK хамтлагийн эргэн ирэлтийг хийхээр товлосон байгаа. Эцсийн байдлаар албан ёсны товыг баталсны дараагаар хамгийн түрүүнд фэнүүдтэй нь хуваалцах болно. Баярлалаа" гэжээ.

Сэтгэгдэл бичих