Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Тавдугаар сард гурван удаа хүчтэй соронзон шуурга болно

Тавдугаар сард гурван удаа хүчтэй соронзон шуурга болно

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-05-04 12:19:00

Аргын тооллын хаврын сүүлчийн сар Наран дээрх дэлбэрэлтээр эхлэж байна.

2020 оны тавдугаар сарын эхэнд анхны соронзон шуурга болох нь. Гэхдээ ноцтой гэмээр сороонзон шуурга болохгүй хэмээн цаг уурчид тайвшируулж байгаа ч, цаг уураас хамааралтай хүмүүс  үүнд бэлтгэлтэй байвал зохилтой.

Эхний соронзон шуурга тавдугаар сарын 4-нөөс 6-нд үргэлжлэх ч, оргил цэг нь тавдугаар сарын 5-нд тохионо гэдгийг мэргэжилтүүд хэлж байна.

Соронзон орны хоёр дахь хэлбэлзэл тавдугаар сарын 23-нд болно. Хүмүүс өглөөнөөс орой хүртэл шуурганы нөлөөг мэдрэнэ. Гэвч дараа өдөр нөхцөл байдал хэвийн болно.

Гурав дахь шуурга тавдугаар сарын 29-нд тохиож, гэхдээ энэ нь  ердөө хэдхэн цаг үргэлжлэх аж.

Гео соронзонгийн ийм өөрчлөлт цаг уураас хамааралтай хүмүүс болон архаг өвчинтэй хүмүүст  илүү хүчтэй нөлөөлдөг юм. Ийм шуурга болохоос хэдэн өдрийн өмнө ахиухан унтаж, зөв хооллож,  согтууруулах ундаанаас татгалзахыг эмч нар бүх хүнд зөвлөж байгаа бөгөөд ингэх нь стрессийг давж гарахад нь бие махбодид туслана.  Сайн амрах, ундны горимыг сахих нь цаг агаарын өөрчлөлтөөс болоод нозоорох, уйтгарлаж  гуниглах, сэтгэл хөдлөхтэй тэмцэхэд туслана. Хортой чихэрлэг идээний оронд шинэ жимс жимсгэнэ идэхийг шинжээчид зөвлөж байна. Соронзон шуургатай өдрүүдэд бэлтгэл сургуулилт хийхээс татгалзаж, харин үүний оронд тайвшируулах үйлчилгээтэй тос бүхий ваннанд орох нь  дээр.

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-05-04 12:19:00

Сэтгэгдэл бичих