Монголбанкинд тушаасан үнэт металлын хэмжээ 6.7 тоннд хүрчээ

Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авжээ.

Ийнхүү оны эхнээс авсан нийт үнэт металл 6.7 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тонноор өссөн дүн ажээ. 

Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Зураг 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

2020 оны дөрөвдүгээр сарын хувьд 

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан авжээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 149,986.18 төгрөг байв.

Зураг 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 

 

Сэтгэгдэл бичих