"The World of the Married" цуврал дээд амжилт тогтоов

Өмнөд Солонгосын JTBC телевизийн бүтээл "The World of the Married" цуврал энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл уг кино нь тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар үзэгчдийн хандалт хамгийн өндөр буюу нийт хүн амын 24.3 хувьд хүрчээ. Үүгээрээ тус цуврал Солонгосын олон ангит киноны түүхэнд шинэ дээд амжилт тогтоож чадсан юм. 

Уг амжилтыг өмнө нь "Sky Castle" цуврал 23.78 хувьтайгаар эзэмшиж, кабелийн телевизийн түүхэн дэхь хамгийн өндөр үзэлттэй драма болж байсан юм. 


Сэтгэгдэл бичих