Цар тахал бас хоёр жил дэлхийтэй зууралдах нь

 Коронавирусийн цар тахал бас хоёр жил сунжирч мэднэ хэмээн АНУ-ын эрдэмтэд таамаглажээ. Юу гэвэл, дэлхийн хүн амын 3/2 нь вирусийн дархлаатай болох хүртэл түүнийг хяналтдаа авах боломжгүй гэж хэвлэлд бичсэн байна.

Шинжээчдийн хэлснээр,  Covid-19-ийн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй тэр өвчтөнүүд халдвар тараадагаас болоод цар тахлыг хяналтдаа авахад хүндрэлтэй гэж  Блумберг агентлаг бичжээ.  Чухамхүү тийм өвчтөнүүд их аюул дагуулдаг, хамгийн их халдвар тараагч юм гэж эрдэмтэд үзэж байна.  Улс орнуудын эрх баригчид иргэдээ гэрт нь тусгаарлах талаар авсан  арга хэмжээ халдварын тархалтыг багасгажээ. Гэвч цар тахал бүрмөсөн алга болно хэмээн хүлээх хэрэггүй гэж шинжээчид таамаглаж байна. Тийнхүү ирэх хоёр жилийн турш дэгдэлт бас л үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа ажээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zo - 202.126.89.2312020-05-02 12:27:37

Tiimees engiin amidraldaa oroh ni deerdee