“Ким Жон Ун нас барсан гэдэгт итгэлтэй байна” гэж Yonhap агентлаг мэдээлэв

БНСУ-ын хууль тогтоогчоор сонгогдож, цөөнхийн намаас пропорциональ төлөөллийн суудал авсан Жи Сонг Ху "БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэс засал хийлгэсний улмаас амиа алдсан гэдэгт 99 хувийн итгэлтэй байна" гэж мэдэгдэв. Тэрбээр Ким Жон Уныг бараг гурван долоо хоногийн турш олон нийтэд харуулаагүй тул Кимийн эрүүл мэндийн талаар батлагдаагүй олон мэдээлэл тархсан юм. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас зугтахын тулд далайн эргийн амралтын газарт нуугдаж байсан гэх ч мэдээлэл гарч байсан" гэв.

Харин энэ тухай Хойд Солонгосын талаас энэ амралтын өдрүүдэд холбогдох мэдэгдлийг өгч магадгүй аж.

Сонг Ху үргэлжлүүлэн "Кимийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нас барсан тухай Yonhap мэдээллийн агентлагт би ярьж байсан. Гэхдээ энэ нь 100 хувь тодорхой биш боловч боломж нь 99 хувь гэдгийг би баттай хэлж чадна. Хойд Солонгос улс залгамж халаатай холбоотой асуудалтай тулгарч байна" хэмээн нэмж хэлэв.

Тэрбээр энэхүү мэдээллийг хаанаас олж авснаа дэлгэсэнгүй.

Олон шинжээч, судлаачдын таамаглаж буйгаар БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ё Жон түүнийг залгамжлах магадлал өндөр байгаа хэмээн үзэж байна. Гэвч энэ мэдэгдэлтэй холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Чон Ва Дэ "БНАСАУ-д Кимийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баттай мэдэгдэл одоогоор илрээгүй" гэв.


Эх сурвалж: Yonhap news


Э.Мөрөн