Марадонагийн цамц коронавирустэй тэмцэхэд туслана

Италийн шигшээ багийн хамгаалагч асан Чиро Феррара  Аргентины алдарт Диего Марадонагийн футболкан цамцыг дуудлага худалдаагаар худалджээ.

Феррара, Марадона хоёр наяад оны сүүлийн хагаст “Наполи” клубт хамт тоглож байсан юм.  Нэг улирлын төгсгөлд Диего өөрийн гарын үсэг бүхий футболка цамцаа  түүнд бэлэглэжээ. Чухамхүү энэ цамцыг дуудлага худалдаанд тавьсан байна.

Тийнхүү Марадонагийн цамцыг 55 мянган еврогоор худалджээ. Энэ мөнгийг коронавирустэй тэмцэхэд зарцуулах гэнэ.  Диего Марадона өөрөө нэг клубт тоглож байсан хамтрагчийнхаа үйлдлийг сайшаажээ.

Б.Атар