Умард Солонгос цэргээ бэлдэж эхэлжээ

   Умард Солонгос гэнэтхэн л цэргийн бэлэн байдлаа шалгаж, их буугаа бэлдэн, агаарын зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг огцом идэвхжүүлж, бүс нутгийн түгшүүрт байдлыг хурцатгаж байна хэмээн БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Ду өнөөдөр/2020.04.24/ мэдэгдлээ.

Мөн тэрбээр БНСУ-ын эрүүл мэнд болон мал эмнэлгийн салбарынханд үүргээ сайн биелүүлж байгаад онцгойлон баяр хүргээд, умард хөрш нь ярилцахаас татгалзсан хэвээрээ, зэр зэвсгээ сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулж байна гэдгийг цохон тэмдэглэжээ.

“Умард Солонгос цэргийн хүчээ чангатгаж, нисэх хүчнийхээ үйл ажиллагааг идэвхжүүлэхийн хажуугаар их буунуудаа бэлтгэж байлдааны бэлэн байдалд орж байна” хэмээн сайд ярьсан байна.

Бага оврын их буунуудын туршилтыг оролцуулбал Умард Солонгос он гарснаас хойш таван ч том зэвсгийн туршилт хийжээ. Хамгийн сүүлийн туршилт өнгөрсөн долоо хоногт болсон гэдгийг БНАСАУ дорно эргээсээ газраас хөлөг онгоц устгах пуужин хөөргөснийг харсан эх сурвалжууд баталж байгаа билээ. Мөн тэр өдөртөө умард солонгосчууд дорно эргийн ойролцоо Сухой хувилбарын сөнөөгч онгоц, МиГ маягийн онгоцууд хөөргөн, Уонсан хотын дээгүүр нисгэн, эргийн дагуу олон пуужин ус руу харвасан байна.

Хамтарсан штабын дарга нар өмнө нь Умард Солонгосын цэргийн үйл ажиллагаа Шар тэнгисийн тэнгэрт огцом идэвхжиж эхэлсэн бөгөөд Пёньян, Бээжин хоёрын аль нь ч далайн болон агаарын хилээ нарийн тодорхойлоогүй байгааг анхааруулж байжээ.

Эх сурвалж: KOREA TIMES news.mn