ДЭМБ коронавирусийн эх үүсгэврийг нэрлэжээ


Дэлхийд 2,5 сая гаруй хүнийг өвчлүүлсэн шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирус амьтны гаралтай аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийснийг Ройтерс агентлаг мэдээлжээ.

“Вирусийг лабораторийн нөхцөлд ямар нэг байдлаар юмуу өөр хаа нэгтээ гаргаж аваагүй, харин амьтнаас үүссэн гэдгийг бүхий л хүртээмжтэй мэдээ гэрчилж байна” гэж ДЭМБ-ийн спикер Фадела Чаиб Женев хотод  мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.

Халдвар төрөл хоорондын хоригийг чухам хэрхэн давж, хүмүүст халдварлах болсон тухай  тэр яриад, гэхдээ вирусийг хүмүүс гаргасан гэх өмнө нь дэвшүүлж байсан хувилбарыг няцаажээ. 

АНУ-ын тагнуулын алба халдвар хятадын Ухань хотын лабораториас тарсан тухай хувилбарыг шалгаж байгааг дөрөвдүгээр сарын 17-нд мэдээлсэн юм. 

Коронавирусийн халдвар авсан дэлхийн анхны хүн COVID-19 анх гарсан Уханийн вирус судлалын лабораторид ажиллаж байжээ гэсэн хувилбарыг телевизийн “Fox News”  суваг дурдаж байсан юм. Мөн ийм таамаглалыг Британийн “Дейли мэйл” сонин дэвшүүлжээ.   Хятад улс вирусийг лабораторийн аргаар гаргаж авсан гэсэн бүх цуу яриаг няцааж байгаа юм. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих