Коронавирус тараасан гэх хардлагад Уханийн вирус судлалын лабораторийн эрхлэгч Юань Жимин хариу өгчээ

     Уханийн вирус судлалын лабораторийн эрхлэгч, профессор Юань Жимин Хятадын улсын телевизийн CGTV сувагт ярилцлага өгөхдөө, SARS-CoV-2  коронавирусийг хиймлээр гаргаж авсан гэж буруутгаж байгааг тайлбарласан байна. Телевизийн Channel NewsAsia суваг ингэж мэдээлжээ.
“Энэ вирус биднээс огт гараагүй” гэж эрдэмтэн мэдэгдсэн байна. Тэр лавлаж тодруулсан асуултад  хариулахдаа, хүн төрөлхтөн ийм вирус  гаргаж авах боломжгүй хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
Манай байгууллагын ажилтнуудаас нэг ч хүн халдвар аваагүй гэж лабораторийн тэргүүн хэлжээ.

“Хүрээлэн бүхэлдээ коронавирустэй холбоотой янз бүрийн салбарт судалгаа хийдэг” гэж Жимин тодруулан дурдсан байна.
Биологийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг лаборатори Уханьд байдаг,  тиймээс хүмүүст  иймэрхүү сэжиг төрдөг байж болох юм гэдгийг профессор хүлээн зөвшөөрчээ. Харин зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэднийг төөрөлдүүлэхээр  зориуд санаархаж байгаа юм гэж Юань үзэж байна.

     Коронавирус лабораториас тарсан тухай хэд хэдэн нийтлэлийг тэр таамаглалд үндэслэсэн нотолгоогүй баримт хэмээн тодорхойлжээ.
Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд  нэрийг  нь дурдахгүй байхыг  хүссэн хүмүүсийн  хэлснийг иш татахдаа, SARS-CoV-2 коронавирусийг Уханийн вирус судлалын лабораториас  гарч тарсан тухай түрүүнд нь мэдээлж байсан юм.  Тухайлбал, телевизийн Fox news суваг “Хятадын засгийн газрын үйл ажиллагааг мэдэх олон эх сурвалжийг” иш татахдаа, тус лабораторийн нэг ажилтан анх халдвар авч, дараа нь Уханийн оршин суугчдын дунд вирус тараасан байна гэж мэдээлжээ.
Энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй юм гэж Бээжингийн эрх баригчид мэдэгдсэн билээ. Вирусийн дэгдэлт амьд амьтад худалддаг байсан хотын далайн бүтээгдэхүүний захаас эхлэсэн гэж тэд бас нотлож байгаа юм.
Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.9.47.42020-04-20 10:58:56

Дэлхий нийт хятадуудаас нөхөн төлбөр шаардах болно.

Od - 182.160.33.1592020-04-20 09:16:59

Tiimee tegsen. Uuchlaarai “DELHII” mini gej heleh ymuu. Aluulah gej baisan ch helehgui shuu dee! Tegeed hytad hun shuu!!!