COVID-19-ийн хүнд явцын эхний шинж тэмдэг тодорхой болжээ

 
     Хүнд  хэлбэрийн COVID-19 өвчтэй эмчлүүлэгчдийн цусан дахь гемоглобины хэмжээ нь илүү хөнгөн явцтай өвчтөнүүдийнхийг бодвол үлэмжхэн бага байх нь олонтоо байна.

Италийн эмч Жузеппе Липпи, Камилла Маттиуцци нараас “Hematology, Transfusion and Cell Therapy” сэтгүүлийн редакторт  ирүүлсэн захидалд ингэж бичжээ.
Тийнхүү,  бидний хийсэн судалгааны дүн эмнэлгээс гадуурхи бусад төрлийн уушигны үрэвсэлтэй өвчтөнүүдийн мэдээлэлд үндэслэсэн өмнөх дүгнэлтүүдийг нотлож байна гэж захидалд өгүүлжээ.
Хүчилтөрөгч  зөөвөрлөдөг уураг болох гемоглобины хэмжээ буурсаныг Липпи, Маттицуцци нар COVID-19-ийн клиникийн хүнд явцын өмнөх шинж тэмдэг байж болох сэтгэл түгшээсэн илрэл  хэмээн үзэхийг санал болгож байна.
COVID-19 коронавирусийн халдвар авсан бүх өвчтөний цусан дахь гемоглобины хэмжээг эхлэн шинжилж, дараа нь мониторинг хийж байхыг зөвлөж болох юм гэж тэд үзэж байна. Гемоглобин нь багассан өвчтөнүүдэд цус сэлбэх нь COVID-19-ийн хүнд хэлбэр тусах, өвчтөнүүд  нас барахаас сэргийлэхэд туслаж болох эсэхийг үнэлэхийн тулд  яаралтай судалгаа хийхийг захидал бичигсэд санал болгожээ.
Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od - 182.160.33.1592020-04-20 09:22:52

Manai emch nar anhaarahad iluudehgui bolov uu!