Гутерриш: Коронавирусийн вакцин дэлхий нийтийн хүртээл болох ёстой


    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш  COVID-19 коронавирусийн вакцин гаргах зорилгоор дэлхий нийтийн хэмжээний эвсэл байгуулахыг уриалав.

Вакцин дэлхийн олон нийтийн хүртээл болох ёстой гэж тэр үзэж байна.  “COVID-19-ийн вакцин гаргаж авахын тулд бидэнд дэлхий нийтийн эвсэл хэрэгтэй бөгөөд вакцин газар сайгүй, бүх хүнд хүртээмжтэй болох ёстой.  Вакциныг дэлхийн олон нийтийн хүртээл болох ёстой хэмээн үзэх ёстой” гэж тэр Твиттерт бичжээ. 

Б.Атар


Сэтгэгдэл бичих