Коронавирусийг лабораториас гаргасан гэж Нобелийн шагналтан мэдэгджээ


    Францын вирус судлагч, Нобелийн шагналт Люк Монтанье шинэ коронавирусийн халдвар хаанаас гарал үүсэлтэй болохыг тайлбарлаад, амьтдаас халдварласан гэх яриа зүгээр л гоё үлгэр юм хэмээн мэдэгдсэнийг хэвлэлд бичжээ.  Тухайлбал,  коронавирус зэрлэг амьтдаас халдварласан гэх яриа огт худал гэж Монтанье үзэж байна.

Тэр францын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө, шинэ коронавирус өөртөө Хүний дархлал хомсдлын вирус агуулж байна гэж ярьсныг “Известия” сонинд бичжээ. 

Вирус Уханийн лабораториас гаралтай бөгөөд  бүр хорьдугаар зууны эхэээр энэ талаар ажиллаж эхлэснийг тэр онцлон тэмдэглэсэн байна. Энэ завсар  вирус дэлхийд хятадын Уханийн лабораториас  тархсан байж болохыг АНУ-ын тагнуулын албаныхан шалгаж байгааг  телевизийн “Euronews” суваг мэдээлжээ.

Харин коронавирус хиймэл гарал үүсэлтэй гэх яриа ямар ч нотолгоогүй юм гэж Хятадууд мэдэгдсэн билээ.  Дэлхийн олон нэр хүндтэй эмч ч мөн ингэж үзэж байгаа гэж Хятадын гадаад харилцааны яам дурдсан юм.

Хэрвээ Хятад улс коронавирусээс үүдэлтэй шинэ төрлийн өвчин зориуд санаатай дэгдээсэн тохиолдолд үр дагаврыг нь хүлээх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.  Одоо мөрдөн шалгах ажил явж байгаа гэж тэр хэлсэн байна.  Энэ нь хяналтаас алдчихсан алдаа байв уу, эсвэл  үүнийг зориудаар тараасан уу гэдэгт хамаг учир байгаа юм гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг улдамжилжээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ажиглагч - 122.201.29.1142020-04-19 23:38:42

(ххх) юү гэчихвээ агуу хятад оросдоо очиж мөөрүүл яасын тэндээ чам шиг XXX бол ядаж өт хорхой шиг үнэлэгдлээ юү чам шиг өт хорхойноос долоон дор өт хорхой минь хуруун шилэндээ Covid 19өө тэврээд хэвт битгий хөх тэнгэрээс заяатай хөх монголд минь ирж өчүүхэн амь юугаа хаацайлж байж бүү олон юм донгос

ажиглагч - 122.201.29.1142020-04-19 23:26:01

геополитог хятад хийсэн байх бүрэн боломжтой санаатай юу санамсаргүй юү гэхдээ бас төрийх нь нууц бас байж болно 1 хүүхэд бодлого одоо юу билээ хүн ам зүйн бодлоготоо хяналтаа алдчихсан давхар туршилтаач хэрэгжүүлсэн байх өндөр магдлалтай

Ххх - 66.181.161.142020-04-19 13:54:01

АНУ болио.Хэн хүчирхэг вэ гэдгийг корона харууллаа.Хятад Орос хүчирхэг бас хүн чанар сайтай юм