Коронавирусээр нас барсан олон зуун хүнийг сүүлд Ухань хотоос илрүүлжээ

    SARS-CoV-2 коронавирусийн дэгдэлт анх бүртгэгдсэн хятадын Ухань хотоос халдвартай холбоотойгоор нас барсан 1290 тохиолдол шинээр илрүүлсэн байна.  Ройтерс агентлаг Хятадын телевизийн нэвтрүүлгийг иш татан ингэж мэдээлжээ.

“Эмнэлгүүдийн боломж хязгаарлагдмал, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байснаас болоод эхний эхний үед эмнэлгийн хэд хэдэн байгууллага орон нутгийн хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвүүдтэй цаг тухайд нь холбоо барьж чадаагүй юм” гэж эрх баригчдын мэдэгдсэнийг агентлаг дурдсан байна.

Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй өвчнөөр одоо тус хотод  3869 хүн нас барсан болж байна.  Үүнээс гадна, халдвар авсан хүний тоо 325 болж нэмэгдсэнээр ийм хүмүүсийн тоог 50333 болгожээ. Ухань хот 11-н сая гаруй хүн амтай юм.

Дээрх агентлагийн мэдээлсэнээр,  эндхийн эмч нар албан ёсны мэдээллийн үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа  өвчин дэгдэлтийн эхний өдрүүдэд  бүртгэгдээгүй тодорхой тооны хүн нас барсан байж болохыг  зөвшөөрсөн байна.

Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын тагнуулын алба Цагаан ордонд нууц илтгэл танилцуулахдаа, Хятад улс тус орон дахь коронавирусийн дэгдэлтийн жинхэнэ цар хэмжээг  нуун дарагдуулж байна гэдгийг дурджээ. Тухайлбал,  халдвар авсан нийт тохиолдлын тоо болон халдвараар нас барсан хүний тооны аль алиныг  дарагдуулсан хэмээн Хятадын Засгийн газарыг сэжиглэж байсан билээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео  коронавирусийн талаархи тоо баримтыг ил тод мэдээлж байхыг Хятад болон бусад оронд уриалж байсан юм. 

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин үүнд хариу хэлэхдээ, Хятадын Засгийн газар коронавирусийн тархалтын тухай тоо баримтыг нийтлэхдээ нээлттэй байр суурь баримтладаг байсан юм гэж мэдэгджээ. 

Б.Атар 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ЗОЧИН - 124.158.95.142020-04-20 10:07:01

ХЯТАДУУД БОЛ ХЭЗЭЭ Ч ҮНЭН ТООГОО ЗАРЛАХГҮЙ, НУУЖ НУУЖ БАРАГ ЖААХАН ХУВИЙГ НЬ Л ЗАРЛАЖ БАЙГАА Ш ТЭЭ, ЭНЭ ТОО НЬ 50%-Д НЬ ХҮРЭХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЭХЛЭЭД БААХАН НУУЖ БАЙГААД ДИЙЛЭХЭЭ БОЛИХООР НЬ ЗАРЛАСАН, ТЭГЭЭД ТЭР ЭХНИЙ ҮЕД НЬ НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТООГ ОРУУЛААГҮЙ ДАРАГДУУЛЖ ӨНГӨРӨӨСӨН ГЭДЭГ НЬ ЕР НЬ ҮНЭН ШҮҮ.

aaaaa - 202.21.109.1532020-04-18 18:55:04

hujaa joomnuud hezee ch unen medeelel gargahgui buzar sejguud shuu

zaluu - 147.147.106.1082020-04-18 15:46:11

cechiin survalzlagchbol 35-42 mjnga gez medeeelesen busad orniihon bol 125000 gez medeelz baigaa jmarch gesen huzaad nileen olon mjngiig darsan toog medeelz bailaa zarim huzaanuud shuud nevtruulegt emneleg huleez avahgui geriinhen bugd ovdson ingeed karantend uheh odroon eelzlen huleez baigaag medeelzl bailaa huzaagiin buh ym huuramch ed material hiisen ym saindaa hoer honood hogruu hezeech itgez bolohgu humuus uls gedeg chin huzaal baih

Үнэн - 202.9.46.352020-04-18 13:42:33

Хятадууд үхсэн хүнийхээ тоог нуудаг гэж бархууныхан хэлээд байсан нь үнэн байна. Хятадууд л болсон хойно үхсэн хүүмүүсээ олохгүй сүүлд нь олж гэнэ. Тоог нь худлаа дарж, эрүүл мэндийн салбарынхаа нэр хүндийг унагахгүй гэж шийдэж л дээ. Гэсэн ч Хятадын эрүүл мэндийн салбар бол хамгийн доод түвшний, дундад зууны уламжлалт шинжээрээ байгаа нь харагдаж байна. Орчин үеийн анагаах ухаан тэнд алга. Ямар сайндаа л хүмүүс нь сарьсан багваахай, могой, нохой, муур идэж байхав дээ. Тэгээд л САРС, шувууны ханиад, Корона тусч байхав. Одоо дэлхийн олон орны олон мянган хүмүүст амь нас, эдийн засгийн хохирол үзүүлснийхээ төлөө Хятад улс дайнд ялагдсан улсуудын хүлээдэг үүрэг болох нөхөн төлбөрийг өгөх ёстой. Өвдсөн, үхсэн хүн бүрт төлбөр өгөх ёстой. Дэлхий нийт ч дараа нь тэгж шаардах байх.