Путин Ялалтын парадыг хойшлуулав

Владимир Путин Улаан талбайд хийх Ялалтын парадыг коронавирусийн цар тахалтай холбогдуулан хойшлуулснаа Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй хийсэн зөвлөлгөөн дээр зарлав.

“Тавдугаар сарын 9-ний парадад бэлтгэх ажил бүр өнөөдөр, яг одоо эхлэх ёстой байсан юм. Гэвч оргил үедээ хүрээгүй байгаа цар тахалтай холбоотой эрсдэл маш их байна.  Тийнхүү энэ нь парад болон бусад өргөн олныг хамарсан арга хэмжээнд одоо бэлтгэж эхлэх эрхийг надад олгохгүй байна. Тиймээс  Улаан талбай дахь цэргийн парад, орон нутаг дахь парадын хуваарийг өөрчилж, хойшлуулахыг батлан хамгаалахын сайд, хүчний байгууллагууд, бүх шатны төр засгийн байгууллагын тэргүүн нарт даалгаж байна. Аугаа их ялалтын 75 жилийн ойд  зориулж төлөвлөсөн өргөн олны бүх арга хэмжээг хойшлуулахыг даалгаж байна” гэж тэр хэлжээ.

Хойшлуулсан хэдий ч, Ялалтын өдрийг чухамхүү тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг, энэ өдрийг цуцлах аргагүй юм гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

“Энэ өдөр айл өрх бүрт өөрийн баатруудыг  дурсаж, хүндэтгэл үзүүлэх болно. Ахмад дайчдад бидний хайр халамж, талархах сэтгэлийг мэдрүүлэхийн тулд бид бүхий л шаардлагатай зүйлийг хийж,  бүхий л боломж бололцоогоо дайчилна” гэж Путин хэлжээ.

Баяр ёслолын бүх арга хэмжээ, тухайлбал Ялалтын парад, “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаал 2020  ондоо болно. Орост 2020 оныг ,дурсгалыг хүндэтгэх,яруу алдрыг дуурсгах жил болгон зарласан билээ.

Оросын Бүгд Найрамдах Алтай Улсад COVID-19-ийн халдвар авсан анхны хүн бүртгэгдсэн байна. Хөрш бүс нутагт суудаг хамаатнууд нь тэднийд зочилон  иржээ. Тийнхүү  тус бүгд найрамдах улс дөрөвдүгээр сарын 16-наас өмнө  коронавирусийн нэг ч халдвар илрээгүй оросын сүүлчийн бүс нутаг байсан юм.

Сүүлчийн мэдээгээр, Орост  бараг 28  мянган хүн  коронавирусийн халдвар авч, 2300 гаруй хүн эдгэрч, 232 хүн нас бараад байна.

Бүхий л сэрэмжлэх  арга хэмжээг мөрдөж, онцын шаардлагагүй бол гэр орноосоо  гарахгүй байж, олон нийтийн газарт бие биеэсээ зай барьж, амны хаалт зүүхийг оросын иргэдэд эрх баригчид уриалсан юм. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих