Коронавирусийн үед согтууруулах ундаа хэрхэн хор хүргэдэг тухай эмч ярьж байна

     Нью-Йорк хотын нэгэн эмнэлгийн эмч Марлен Каплан коронавирусийн үед согтууруулах ундаа хэрэглэх нь хортой тухай РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ. 

Халдвар авсан нөхцөлд согтууруулах ундаа уух нь  элгэнд нэмэлт ачаалал л өгнө гэж тэр хэлсэн байна.  “Тиймээ, согтууруулах  ундаа  таны ам, магадгүй  хоолойг ариутгаж болох ч, спирт таны уушигийг ариутгахгүй” гэж Каплан тодруулан тайлбарлажээ. 


Бусад өвчний адил COVID-19 нь бүх эрхтэнд ачаалал өгдөг гэж мэргэжилтэн нэмж хэлсэн байна.

Түрүүнд нь Оросын Эрүүл мэндийн яамны тэргүүн Михаил Мурашко хэлэхдээ, COVID-19-ийг  архиар эмчлэх гэсний хэрэггүй, юу гэвэл согтууруулах ундаа нөхцөл байдлыг улам л дордуулж мэднэ гэжээ. Өвчний дэгдэлтийн үед  согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэх нь  хүн эмнэлэгт хэтэрхий оройтож хандах  нөхцөл байдалд хүргэж, түүнийг аврах аргагүй болгодог нь  өмнөх ийм төрлийн өвчлөлийн дэгдэлтийн туршлагаас тодорхой харагдаж байгаа юм гэж сайд ярьсан байна. Түүнчилэн тамхи татах нь коронавирусийг устгадаг гэх нотолгоо мөн буруу ташаа юм гэж тэр хэлжээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих