2020 oны гоёл чимэглэлийн трэнд

2020 оны хавар, намрын загваруудыг өнгөлсөн, амь оруулсан чухал нэгэн зүйлс нь гоёл чимэглэлүүд яах аргагүй байлаа.

Энэ үеэр Gucci 2 давхар дагалдах хэрэгслийг туршиж үзсэн бол Moschino-ийн Жереми Скотт нь илүү том хэмжээтэй давхар хүзүүний зүүлтийг загвартаа оруулжээ.

Monse, The Blonds гэх мэт бусад брэндүүд ч мөн том хэмжээ бүхий чимэглэлүүдийг сонгосон байна.

Энэ жилийн голлох загвар нь шокерууд байх ба хэмжээний хувьд том алтлаг гялалздаг чимэглэлүүд зонхилох төлөвтэй байна.