ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоохоор Трамп шийдвэрлэснийг НҮБ шүүмжлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоохоор  шийдвэрлэснийг  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш шүүмжилжээ. ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна.

Одоо коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ДЭМБ юмуу бусад аливаа хүмүүнлэгийн байгууллагад гаргаж өгдөг нөөцийг багасгах цаг биш гэж НҮБ-ын тэргүүн хэлжээ.

Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэг  вирус болон  “түүний сүйтгэлт уршигийг”  зогсоох талаар хамтран ажиллах ёстой гэж Гутерриш мэдэгдсэн байна.

Цар тахлын үеэр ДЭМБ-аас явуулсан үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас АНУ өөр ДЭМБ байгууллага байгуулах бодолтой байгааг “Politico” сонинд түрүүнд нь бичсэн  юм. ДЭМБ Хятадад хэтэрхий их анхаарал тавьж байна гэж үзэж байгаагаасаа болоод Цагаан ордон ийм төлөвлөгөө боловсруулжээ. Ингэхдээ нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны салбарын шинжээчид татвар төлөхөө зогсоохгүй байхыг Трампад уриалаад, ингэх нь ДЭМБ-ыг хүнд байдалд оруулна гэжээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих