Өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад мөнгөн урамшуулал өгөхөөр болжээ.

Тодруулбал нийт 14 төрийн байгууллагын 1133 албан хаагчид 500.000-1.000.000 төгрөгийн урамшуулал болгож нийт 631.900.000 сая төгрөгийг олгоно. Тус мөнгийг ард иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандивын данснаас шилжүүлэх юм. 

Үүнд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Улсын 2-р төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, ЗӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ХХЕГ, ГЕГ, ТЕГ, ЦЕГ зэрэг байгууллагуудын албан хаагчид, МИАТ-ын захиалгат нислэгүүдэд ажилласан бүрэлдэхүүн болон гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дипломат ажилтнууд орно.

Түүнчлэн Эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Үүний дотор өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41.0 сая төгрөг олгох юм. 

Сэтгэгдэл бичих