Хөнгөн хэлбэрээр коронавирусээр өвчилсөн хүмүүсийн уушиг мөн л гэмтсэн байжээ


Шинж тэмдэггүйгээр COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн уушиг гэмтсэн нь илэрсэн юм гэж аялалын “Diamond Princess” хөлөг онгоцны коронавирусийн халдвар авсан зорчигчдын компьютерын томографын шинжилгээний дүнг судласан японы эрдэмтэд мэдээлжээ.

РИА Новости агентлагийн уламжилснаар, Умард Америкийн радиологийн нийгэмлэгийн портал дэлхийн олон нийтэд ингэж мэдээлсэн байна.

“Diamond Princess” хөлөг онгоцонд халдвар авсан 104 хүний 76 нь шинж тэмдэгийн илрэлгүйгээр өвчилж,  ингэхдээ тэдний 41-ийнх нь уушигнаас  “цэхэр шилнийх шиг  ул мөр”  илрүүлснээр,  хөнгөн хэлбэр нь ч эрүүл мэндэд уршигтай  гэсэн дүгнэлт хийснийг тэмдэглэжээ.

Б.Атар

 

Сэтгэгдэл бичих