УОK:Гадаадаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал, МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Өнгөрсөн хугацаанд УОК, МИАТ компанитай хамтраад нийт арван чартер нислэг хийсэн байна. Тухайлбал, Сөүл, Токио, Берлин Станбул  зэрэг хотоос  иргэдээ авсныг та бүхэн мэдэж байгаа. УОК-оос  өмнө нь ярьсанчлан таван шалгуур үзүүлэлтийг хангасан  хүмүүсийг эхний ээлжид татаж авсан. Сөүлд эмчлүүлэх гээд очсон монгол  хүмүүс олон байдаг учраас таван шалгуур үзүүлэлтээр сонгогдсон хүмүүс онгоцны дүүргэлтийг хэдхэн цагийн дотор дүүргэдэг. Харин Европын нислэгийн онгоцны суудлын тоо дүүрэхгүй байх тохиолдол бий.

Хамгийн эхний нислэг буюу Сөүлээс иргэдээ татаж авахдаа Элчин сайдын яаман дээр хүмүүс биеэр ирж  бүртгэж байсан. Харин Сөүлийн Элчин сайдын яамнаас олон хүн цуглараад байхаар халдвар гарах эрсдэлтэй өөр арга хэмжээ ав гэсэн  учраас онлайнаар бүртгэж эхэлсэн. Ингээд таван шалгуур үзүүлэлт бүр дээр таван утас гаргаад жагсаалтыг МИАТ компанид өгч байсан. Эхнээсээ бүртгэгдсэн  500 гаруй хүмүүс ар  араасаа ирсэн. Өчигдөр БНСУ-аас ирсэн  260 хүний багтаамжтай онгоцны хүмүүс бүртгэл эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа  гэхэд суудал дүүрэх жишээний. Европын нислэгт тийм олон хүн хамрагдаагүй. БНСУ-тай харьцуулахад хамаагүй  бага  хүнтэй байсан болохоор  16-17 суудал сул ирсэн учраас өөр улсаас  дамжиж хүмүүс ирсэн.Өнгөрсөн хугацаанд  1800 иргэдээ татаж авсан байна. Нийтдээ газрын боомтоор буюу төмөр замаар авсан хүний тоо 6000 хүн ирсэн.  Эдгээр иргэдийг  татаж авахын тулд Гадаад харилцааны яамнаас иргэн бүртэй тулж ажилласан. Амаргүй байсан. Гэхдээ зарим иргэдийн хувьд  БНХАУ-аас орж ирэхэд хорих ял авах хэмжээний визний асуудалтай хүн байсан ч  ганц хүнийг торгуулаагүй, хил дээр үлдээлгүй оруулж ирсэн. Бид цаашид  тусгаарлах байрны хүрэлцээ, эмч нарын ачааллыг тооцоолон эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоог харж байгаад  дараагийн онгоцоо нисгэнэ.

Өөрсдийн иргэдээ боломжоороо авчирна. Иргэд амаргүй хүсэлт тавьж байна. Олон улс руу нисгэхийг хүсч байна. Гэхдээ нислэг үйлдэхэд улс орнууд хилээ хаагаад эхэлсэн учраас байдал хүндэрч байна. Япон, ОХУ, БНХАУ хилээ хязгаарласан энэ нөхцөлд нислэг хийх нь амаргүй нэмэлт зөвшөөрөл авах шаардлагууд тулгарч байна” гэв.

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал “Европ руу нислэг хийх талаар төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа. Ямартай ч дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-руу нислэг үйлдэнэ. Гадаадад байгаа долоон монгол хүн халдвар авсан. Хоёр нь Москва хотод байна. 110 оюутан маргааш өглөө Улаан-Үүд руу онгоцоор ирнэ. Халдвар авсан хүмүүсээ ч гэсэн бид авчирна" гэв.

ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал "Гадаадын 43 улсаас 6000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Бага насны хүүхэдтэй гэр бүл 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настан 278, жирэмсэн эмэгтэй 32, бага насны хүүхэд 307, оюутан 973, байрлах газаргүй болсон 400 гаруй иргэн, бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байна. Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байгаа.

Гадаадад байгаа иргэд болон ар гэрийнхэн нь тэднийг Монголд авчрахыг хүсэн өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаа. Гэвч эх орондоо байгаа зарим иргэн гадаадаас хүмүүсийг битгий авчраач гэсэн асуудлыг тавьдаг. Энэ хайчин дунд Засгийн газар, Улсын Онцгой комисс ажиллаж байна. Гэхдээ гадаадад байгаа иргэдээ авчрахыг хичээн ажиллаж байгаа.

Европ руу нислэг хийх талаар төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа. дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ-руу нислэг үйлдэнэ. Мөн црьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр ярьж байна. Европ руу нислэг үйлдэхтэй холбоотой саналаа УОК-т тавина” гэв. 

Сэтгэгдэл бичих