ОХУ-дахь монгол оюутнуудыг эх оронд нь авчрахад Буриадууд тусална

Гадаадын нисэх зам хаагдсан тул монгол оюутнууд Буриадаар дамжин, Монголд харьж байгаа юм. Одоогийн байдлаар Москвад 100 гаруй монгол оюутан ирээд байгаа гэнэ. SmartAvia компанийн дотоод нислэгийн онгоц энэ сарын 11-нд монгол оюутнуудыг Москвагаас Улаан-Үдийн “Байкал” буудалд хүргэж, тэндээсээ автобусанд суун, Хиагтаар дамжин, Монголд харих ажээ.

Алексей Цыденов “Нисэх бүрэлдэхүүнийг дараа нь карантинд оруулна. Онгоц, автобусыг ариутгана. Хөршдөө туслах ёстой. Монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх ажлыг маш хариуцлагатай явуулах ёстой” гэж тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Sain bn - 202.70.34.702020-04-10 15:31:21

Bayarlalaa. Spasibo.

z - 202.9.46.1602020-04-10 15:09:59

zob