Сүрьеэгийн вакцин-Коронавируст нөлөөлөх үү?


Манай улс Сүрьеэгийн эсрэг вакциныг 1948 оноос эхлэн төрснөөс хойш 24 цагийн дотор бүх нярайд хийж эхэлсэн байдаг.

Тэгвэл уг вакциныг коронавирусийн эмчилгээнд ашиглаж болох эсэх талаар судалгаа, туршилт хийгээд эхэлсэн байна.

Одоогоор Австралийн “Murdoch”, АНУ-н “New York”, “Texas” их сургуулийн эрдэмтэд, судлаачид сүрьеэгийн вакцины талаар судалж байгаа юм байна.

Одоогоор Номхон далайн баруун эргийн 37 оронд BCG-гийн вакциныг ашиглаж байгаа бөгөөд уг вакциныг хэрэглэж байсан улс орны иргэд Covid - 19 вирусаар өвчлөх нь 10 дахин бага байгааг Техасын ИС-ын халдвар судлаач эрдэмтэд тогтоосон байна.

Сүрьеэгийн вакциныг хэрэгжүүлсэн орнуудын коронавирусаар халдвар авагсдын тоо нэг сая хүнд 38 хүн байхад сүрьеэгийн вакцинжуулах програмыг хэрэгжүүлээгүй орнуудад 358 хүн оногдож байгааг судалгаагаар нотолсон байна.

Нас баралт вакцин хэрэглэсэн оронд 1 сая хүн тутамд 4,28 хүн байхад вакцин хэрэглээгүй улсуудад 40 хүн байна гэсэн судалгааны дүн гарсан байна.

“Доорхи сайтнаас орчуулж оруулав”.

Image may contain: possible text that says '[Your Name Here] 12345678 Click through list companies. Cut Your Healthcare Costs Open Home HEALTH BCG Vaccine A Ray Of Hope For COVID-19 Patients? A study conducted by New York Institute of Technology shows that countries who administered BCG vaccine from the very early days of the vaccine have had a lower mortality from COVID-19 whereas like USA, Netherlands Italy who had stopped the universal administration of the BCG vaccine have been more severely affected.'

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 24.9.102.2102020-04-11 07:33:39

nuguu aikhtar galati taria mun uu,uilan barin baij khiilgedeg baij bilee,ashgui dee

zochin - 64.119.16.1512020-04-10 15:37:13

Yamaidaa. Siimhii ch bolson ger min Segsger ch bolson ijii min,.