“Эхийн алдар” I, II одонг 4.402 ээжид олгохоор тогтов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II зэргийн одонгоор дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг, Эхийн алдар I зэргийн одонгоор зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг тус тус шагнаж, одонг үнэмлэхийн хамт гардуулдаг билээ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Э - 202.9.46.632020-04-10 11:53:18

эхийн алдар юм уу алдарт эх юм уу