М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоогийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтээр шүүх хуралдаан боллоо. 

Уг хуралд яллагдагчийн өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадлагаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд эдгээр өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасны дагуу энэ сарын 16-ны өдөр хүртэл хурлыг хойшлууллаа.

Сэтгэгдэл бичих