Д.Нямхүү: Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн иргэд, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох 121 хүнээс COVID-19 илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 4-р сарын 9-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн иргэд, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох нийт  121 хүнээс COVID-19 илрээгүй. Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй иргэний шинжилгээнд, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтлуудаас коронавирус илрээгүй. 8-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдаж байна. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавирусийн өвчлөл болон нас баралт гурав дахин илүү байна гэсэн судалгаа гарсан. Судлаачид өвчлөл бүртгэгдсэн улс орнуудад шинж тэмдэггүй өвчлөл 30-40 хувийг эзэлж байгааг анхааруулж байна. Тиймээс өөрийгөө бусдаас тусгаарлах нь хамгийн найдвартай арга юм. Гараа тогтмол угааж, хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Нийгмийн сүлжээнд тархсан худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч буй монгол иргэдээс халдвар илрээгүй гэдгийг мэдэгдье. Гадаадаас ирж буй иргэдээ эмнэлгийн ажиглалтад 21 хоног тусгаарлаж, ажиглалтаас гарсан тохиолдолд 14 хоног гэрийн дэглэм сахихыг зөвлөж байгаа" гэлээ.
Б.Янжмаа, Хамгийн найдвартай бөгөөд хүчирхэг хамгаалалт бол хүмүүс уулзахгүй, 2 метрийн зайнаас харьцах нь чухал гэжээ.  

Сэтгэгдэл бичих