УОК: Цэцэрлэг, сургуулийн хөл хориог 9 сарын 1-н хүртэл сунгах асуудлыг хэлэлцээгүй

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.09/ Төрийн ордонд хаалттай хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

    Энэ талаар яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Хэвлэлийн бага хуралд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд "Цэрэг татлагыг маш нарийн байдлаар зохион байгуулахаар болсон. Энэ жил Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй" гэсэн бол Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг "Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэлийг өгсөн. Өнөөдрийн Улсын Онцгой комиссоос авч хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажил нь дуусаагүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах асуудлыг хэлэлцсэнгүй. Харин ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдад мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа. Хөрөнгийн эх үүсвэрийг хандивийн хөрөнгө мөнгөнөөс гаргана" гэх тайлбарыг өглөө. 

ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: Есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцоолж, БСШУСЯ дээр судалгаа хийж байна.

Мөн энэ жилийн хичээлд хувийн сургууль, цэцэрлэгт төлсөн төлбөрийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. Гагцхүү маргаашийн УИХ-д өргөн мэдүүлсэн хуулиар батлагдана.

Шийдэх, тооцоолох олон асуудал байгаа. Тэднийг судлах, бэлтгэл ажлыг хангаж байна.

Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье. 0-12 насны хүүхдүүдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ цалингаа аваад ажлаа хийх тогтоолыг 4 сарын 30-н хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор хэлж байна.

Сэтгэгдэл бичих