Сүйт бүсгүй хуриман дээр бүжиглэж байсан рестораны үйлчлэгч залуутай 8 жилийн дараа гэрлэжээ

Өөрийнхөө хуриман дээр үйлчлэгч  залуутай бүжиглэж байсан Английн Глостершир гүнлэгийн Стоунхаус хотын оршин суугч бүсгүй 8 жилийн дараа түүний  эхнэр болжээ.  “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна.

37 настай Натали Перри 2012 онд грекийн Крит аралд хуримлаж байсан тухайгаа ярьжээ. Энэ үеэр  бүсгүй рестораны үйлчлэгч эрэгтэй Фред Касатай танилцаж, түүнтэй  сиртаки бүжиг бүжиглэж байсан аж.  2016 онд Перри нөхрөөсөө салж, нэг жилийн дараа  гэр бүлийн аялалын үеэр урьд нь өөрийн хуримлаж байсан ресторанаар дахин оржээ.  Тэнд тэр Касатай дахин тааралдсан байна. “Би түүнийг тэр даруй л таньсан” гэж эмэгтэй ярьжээ.

“Тэр надаас нүд салгахгүй хараад байгааг би тэр орой мэдэрсэн юм. Би гараа угаахаар 00-ийн өрөө рүү явахдаа, түүнтэй тааралдаж, бид хэд гурван үг сольсон” гэж британи бүсгүй ярьсан байна. Перри, Каса хоёр дараа өдөр нь уулзахаар болзжээ. Бидний хооронд хайр сэтгэл тэр дорхноо л дүрэлзсэн   хэрэг гэж эмэгтэй хэлсэн байна. Амралтын үлдсэн өдрүүдийг тэд хамтдаа өнгөрүүлжээ. Перри Их Британид  буцаж очоод, Касатай харилцсаар байж. 

2017 оны сүүлчээр Каса ч  Перри дээр ирж, харин хагас жилийн дараа түүнд гэрлэхийг санал болгожээ.  2020 оны хоёрдугаар сарын 8-нд тэд гэрлэсэн байна. Тийнхүү одоо залуу  хос бал сараараа Крит арал руу явахаар төлөвлөж байгаа гэнэ.

Б.Атар