Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ

Он гарсаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгийн 17 суманд 19 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.  Түймрийн улмаас  51.018 га талбай, гурван айлын өвөлжөө шатсан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, тамхины цогоо бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Галын аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөн иргэдээс Зөрчлийн тухай хуулийн дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.

Сэтгэгдэл бичих