COVID-19-ийн эсрэг Авиган эмийг ХӨСҮТ эмчилгээндээ хэрэглэж эхэлсэн"

“Дэлхийд хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн гэж яригдаж буй COVID-19 халдварын эсрэг эмийг Монгол Улс хэрэглэх болсон” тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа.


Тэрбээр хэлэхдээ “Нэг сайн мэдээ нь яг энэ вируст зориулан Япон улс үйлдвэрлэсэн "Авиган" гэх эмийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаралтай захиалга хийн авчирсан.


Энэхүү эмийг ХӨСҮТ COVID-19 өвчний эсрэг эмчилгээндээ хэрэглэж эхэлсэн.


Өөрөөр хэлбэл, Зөвхөн энэ өвчинд зориулж үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс эмчилгээндээ хэрэглэж байна“ гэсэн юм.


Дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн хэмжээнд COVID-19 халдварын 1,430,453 тохиолдол бүртгэгдээд байна.


Харин Монгол Улсад өнөөдөр COVID-19 халдварын 16 дахь батлагдсан тохиолдол бүртгэгдсэн ч, одоогийн байдлаар дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гараад байгаа юм.


Гэхдээ COVID-19-ийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээг цуцлах болоогүй, хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг ДЭМБ-аас бүх оронд анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бямбаа - 66.181.177.2522020-04-08 15:01:10

Та нар хэзээ ухаан суух хүмүүс бэ ямарч вакцин гараагүй байхад тэнгэрээс бууж газарт УЛААНБААРЫН хотын гудамж талбайгаар явж үз!!!! Жирийн иргэд бөөн түгшүүртэй явж байгаа гэдгийг ойлгох цаагуур явж байгаа гайг нааш нь дуудахаар зогсоо ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ