ЭМЯ Монголд бүртгэгдсэн тохиолдлын ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДГИЙГ мэдээллээ

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ

Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 6-ны хооронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 4 хүн эмнэлгээс гарч, ажиглалтад шилжин, 11 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өвчтөнүүдийн эмнэлзүйн талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Нас
 

  • 11-65
  • Насанд хүрэгчид - 80%

Хүйс
 

  • Эмэгтэй-60%
  • Эрэгтэй-40%

Өвчний явц
 

  • Шинж тэмдэг балархай-20%
  • Дунд-67%
  • Хүндэвтэр-13%

Илэрсэн шинж тэмдэг
 

  • Толгой өвдөх – 60%
  • Хамар битүүрэх - 53%
  • Хуурай ханиалгах - 47%
  • Суулгалт-47%
  • Халуурах - 33%
  • Булчин өвдөх - 33%
  • Цэртэй ханиах - 33%
  • Цустай цэртэй ханиах - 13%
  • Бөөлжих - 13%

Вирус судлалын шинжилгээний дүн
 

  • 14 хүний хамар, хоолойн арчдас
  • 14 хүний цэрний сорьц
  • 13 хүний өтгөний сорьц
  • Нэг хүний зөвхөн өтгөний сорьцод тус тус коронавирус илэрсэн.

Сэтгэгдэл бичих