Трамп: АНУ ДЭМБ-ийн төсөвт татвар төлөхөө зогсооно

      Америкийн Нэгдсэн Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төсөвт татвар төлөхөө зогсооно.

Ерөнхийлөгч Трамп  сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ ингэж мэдэгджээ. 

Дэлхийн  эрүүл мэндийн байгууллага COVID-19 коронавирусийн цар тахал дэгдэх үйл явцад хайхрамжгүй хариуцлагагүй хандсан хэмээн түүний  хэлснийг хэвлэлд дурдсан байна. 

Улс оронд ирэх хоногууд хэцүү байх төлөвтэй байгаа ч, нөхцөл байдал дээрдэж буйг харж байна гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 43.242.243.912020-04-08 08:45:11

mask zvv geed baihad toohgvi l bsan da