Өнөө орой 2020 оны хамгийн үзэсгэлэнтэй том тэргэл сар гэрэлтэнэ


Энэ жилийн хамгийн том, хамгийн тод тэргэл сар өнөөдөр орой гэрэлтэх юм байна. Энэ үзэсгэлэнт сар Мягмар гаригийн оройноос Лхагва гаригийн үүр цайтал үзэгдэх бөгөөд, хамгийн сүүлд 2019 оны аравдугаар сарын 31-нд мандсан хамгийн том тэргэл сарнаас том харагдана гэнэ. Мөн энгийн тэргэл сарнаас 30% илүү гэрэлтэй, бага зэргийн ягаан туяатай байх юм байна. Дараагийн удаа ийм хэмжээтэй сарыг хүн төрөлхтөн 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд харах бол, 21-р зууны хамгийн том сарыг 2052 оны арванхоёрдугаар сарын 6-нд харах боломжтой гэнэ.