Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл АЮУЛТАЙ түвшинд байна!

Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу АЮУЛТАЙ түвшинд байна.
Ойн тухай хуулийн 3,1,17 дахь заалт "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлж байгаа юм.

Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.

    Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
    Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
    Гэр хорооллын болон зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашаагаа цэвэрлэх зорилгоор өнжмөл өвсөө шатаахгүй байх;
    Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
    Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
    Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах,
    Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг нийслэлийн Байгаль орчны газраас сэрэмжлүүлж байна.