Д.Нямхүү: Дахин ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

Д.Нямхүү, Хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд өнөөдрөөс сувилалд тусгаарлагдахаар боллоо.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэллээ. Ингэж хяналтыг илүү сайжруулж байна. Иргэд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхийг хүсвэл шинжилгээ авах боломжтой.

Франц иргэний бие сайн байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн хандив өргөлөө. Энэ тусламжийг бид зөвлөлдөөд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар шийдвэрлэлээ.

Дарханд тусгаарлагдсан 6, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9, Токио-УБ-ын онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 183 хүн байна.

Д.Нарангэрэл, Дэлхий дахинд өнөөдөр 1 сая 346 мянган хүн халдвар аваад байна. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Тиймээс энэ өдрийг ДЭМБ-аас халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна. COVID-19 халдвар гарснаас хойш дэлхий дахинд 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 хүн халдварын улмаас нас барлаа.

Эмчлэгдсэн эрүүлсэн эмч нар эргэн ажилдаа орж, өөрийн цусны сийвэнг өвчтөндөө тарьж эмчилгээг хийж байна.  Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалатад шилжлээ.