Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр, Хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд өнөөдрөөс сувилалд тусгаарлагдахаар боллоо. 

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэллээ. Ингэж хяналтыг илүү сайжруулж байна. Иргэд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхийг хүсвэл шинжилгээ авах боломжтой. 

Франц иргэний бие сайн байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн хандив өргөлөө. Энэ тусламжийг бид зөвлөлдөөд ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар шийдвэрлэлээ. 

Дарханд тусгаарлагдсан 6, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9, Токио-УБ-ын онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 183 хүн байна гэв.