Нийслэлийн зарим гудамжинд цацруулагчтай хашлага суурилуулж эхэлжээ

Эрхүүгийн гудамжны 1182 метр урт, Бээжингийн гудамжны 2210 метр урт ногоон байгууламж бүхий талбайд хамгаалалтын троссон хашлага суурилуулж эхэлжээ.Уг ажлыг “Охь мандал” ХХК 10 хоногт гүйцэтгэж, өчигдөр цацруулагчийг байрлуулсан байна. Энэ ажлын дараа Зүүн 4 замаас Эскадрилын хөшөө хүртэлх 4700 метр урт замын голын ногоон байгууламжид суурилуулсан тросс хашлагыг цацруулагчаар бүрнэ.

Мөн Саппорогийн уулзвараас хойш Ард Аюушын өргөн чөлөө буюу Өргөө кино театрын уулзвар хүртэлх замын голоор 2019 онд тарьсан 1325 ш гацуур /Ургалт сайн/-т хамгаалалтын тросс хашлага хийнэ. Тус байршилд энэ хавар ногоон байгууламжийн хамгаалалтын хашлаганаас гадна иргэд ая тухтай зорчих, амарч зугаалах сандал, сүүдрэвчийг замын голын бульварт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ххх - 122.201.31.1302020-04-06 17:06:43

1 могийн үнэтэй наалт .монголд их үнэтэй асар их цаг орсон ажил хийж дээ