Иргэн Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэрэг прокурорт шилжинэ

Иргэн Б.Болороо өөрийн цахим хаягтаа “Хэрэг маань юу юугүй прокурорт шилжих гэж байгаа, хавтаст хэрэгтэй танилцах, үр дүн гарсны дараа талийгчийнхаа чандарыг нутагт нь аваачих, өөрийгөө эмчлүүлж тэнхрэх гээд олон ажил байна” хэмээн нийтэлжээ.
Хэргийг сануулбал, Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн долоодугаар сард болсон энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байхдаа түүний нөхрийг ажил үүргээ гүйцэтгэж байх үеэрээ согтуу байсан гэх дүгнэлт гаргаж байсан.

Б.Болороо эл дүгнэлтийг  хүлээн зөвшөөрөхгүй буйгаа илэрхийлж, нөхрийнхөө амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхэд иргэдийн дэмжлэгийг хүсэж гарын үсэг цуглуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхд хандаж байсан юм.

Сэтгэгдэл бичих