Япон улс Корона вирусын улмаас онц байдал зарлаж магадгүй боллоо

Япон улс Корона вирусын тохиолдол урьд өдрүүдээс огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан маргааш Абэ Шинзо ерөнхий сайд яаралтай онц байдал зарлаж магадгүй боллоо.
Одоогийн байдлаар нийт 3870 халдварын тохиолдол бүртгэгджээ.Нас барсан 94 хүн болж 584 хүн эмнэлгээс эдгэрч гарчээ.
Япон улс ханиад томуугаас шалтгаалан онцгой байдал зарлах хууль эрх зүйн орчин байхгүй учир энэ сарын 13 нд Ханиад томуутай холбоотой онцгой байдал зарлах хуулийн шинэчилсэн найруулгыг батлаж,улмаар 26 ны өдөр ерөнхий сайд дэргэдээ тусгай штаб байгуулжээ.

Сэтгэгдэл бичих