Турк иргэнээс COVID-19 илэрч, манай улсад 15 дахь тохиолдол болж нэмэгдлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар АНУ, Герман, Турк, Их Британид өвчлөл эрчтэй тархаж байна. Азийн улс орнуудаас Япон улсад халдвар тархаж байна. Монгол Улсын хувьд зөөвөрлөгдсөн 14 тохиолдлоос 12-нь ХӨСҮТ-д Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2075 хүн байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс 21 сартай хүүхэд халуурч эмнэлгийн ажиглалтад байна.


ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Дөрөвдүгээр сарын 5-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс коронавируси илрээгүй. Тусгаарлагдсан Турк иргэнээс халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 15 боллоо. Дээрх батлагдсан иргэн нь өмнөх хоёр тохиолдолтой ойролцоо байсан бөгөөд өдөр бүр шинжилгээ авч, хянаж байна. Коронавирусийн халдвар илэрсэн Турк иргэний өчигдрийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.Өвчтөний биеийн байдал хэвийн, шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Нийт хавьтлын 12 иргэнээс шинжилгээ авч коронавирус илрээгүй байна гэв. Ийнхүү Турк иргэнээс COVID-19 илэрч батлагдсан тохиолдол манай улсад 15 болжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 122.201.31.1302020-04-06 16:59:37

хогийн туркууд чинь юу гэж хуцлаа.монголыг доромжилоод байлуу. 3 өвчиний үүрийг нутаг руу чулууд

Нэр - 202.55.188.882020-04-06 12:21:24

Манайхан сайн байгаа шүү

Zochin - 66.181.161.622020-04-06 10:57:57

Daschihjee odoo

Zochin - 202.126.89.1592020-04-06 10:54:31

Baliar turkuud be!!!!!