Согтуу жолооч машинаа онхолдуулж, замын хашлага эвджээ

Өчигдөр шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас машинаа онхолдуулж, замын хашлага, хайс гэмтээсэн осол гарсан байна.

Осол Хүнсний 1 буюу Улаанбаатар банкны хойд талд болсон бөгөөд хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Осол гарах үед уг автомашин нэг зорчигчтой байсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od - 182.160.33.1592020-04-05 06:37:27

Sogtuu tolgoi ooroo uheegui ymuu? Dahiad ingevel hun alaad zogsohgui ootoo uhej dald orono doo!