Туркт 20 доош насныхныг гэрээсээ гарахыг хориглов

Туркийн эрх баригчид коронавирусийн тархалттай тэмцэх арга хэмжээг чангатгаж, 20-иос доош насныхныг гэрээсээ гарахыг хориглосон байна. Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган ингэж мэдээлжээ. 

Үүнээс гадна,  Туркийн 30 томхон хот болон Зонгулдак мужид тээврийн  хэрэгсэл орж, гарахыг зогсоох гэж байна.  Шаардлагатай бол энэ хугацааг сунгах ажээ.  Түүнчилэн олон хүн цуглардаг газраар орохдоо амны хаалт зүүж байхыг үүрэг болгосон байна.

Гуравдугаар сарын 23-нд Турк улс коронавирусээс болоод бүх оронтой агаарын нислэгээ зогсоосон билээ.

Сүүлчийн мэдээгээр, дэлхийд нэг сая  94 мянган хүн халдвар аваад байна. Тэднээс 58 мянга нь нас барж, 225  мянган хүн эдгэрчээ. Туркт 20 мянга гаруй хүн халдвар авч, 425 хүн нас бараад байна.

Б.Атар

Сэтгэгдэл бичих