ЭМЯ: Тусгаарлагдаж байсан хоёр Турк иргэнээс коронавирус илэрсэн

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр та бүхэнд мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 205 оронд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. НҮБ-ын 195 орны 19-д нь тус вирусийн халдвар илрээгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар вирусийн халдвар Африкийн орнууд руу зөөвөрлөгдөн дамжиж эхэллээ. АНУ, Итали, Испани, Франц улсад өвчлөл хурд саарахгүй, нөхцөл байдал хүндэрч байна. Манай улсын хувьд одоогоор нийт 2272 хүн ажиглалтад байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байна. Манай улсад коронавирус хөнгөн хэлбэрээр илэрч, эмнэлзүйн хувьд бүдэг байгаа тул вирус нууц үедээ тархах эрсдэл өндөр гэж дүгнэж байна. Иймээс иргэн бүр анхаарал болгомоожтой байх хэрэгтэй гэдгийг сануулж байна” гэлээ.

Хөл хориог нэг өдөр алдах юм бол өвчлөл 40 хувь тархах эрсдэлтэй байна. Жишээлбэл, БНХАУ-д 1541 хүн шинж тэмдэггүй хүн өвчлөлийн тоонд орж байна. Иймээс амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-УБ онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүсээс түүврээр сорьц авч, шинжлэхэд коронавирус илрээгүй.

Тусгаарлагдаж, хянагдаж байсан хоёр турк иргэнээс коронавирус илэрлээ. Энэхүү хоёр иргэн нь Солонгосын тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 28-нд Монгол Улсад ирсэн бөгөөд Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн хүмүүс байсан. Солонгос улс өөрсдийн иргэдээ манай улсаас авахаар илгээсэн онгоцоор ирсэн. Тухайн хоёр туркийг Туркийн Элчин сайдын яамны ажилтан болох ар гэртэй нь уулзуулалгүй, иргэнгүүт нь тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эерэг гарсан. Гадаадаас ирж буй хүмүүсийг шууд тусгаарлаж байгаа. Хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

yagaad gadaad irgen oruulaad bgaan be.manaihanemchleh estoi yu laitain be - 202.21.108.2362020-04-01 22:24:39

bii

ЗОЧИН - 103.229.121.1812020-04-01 20:15:27

БҮХЭЛ БҮТЭН ҮНДЭСТНИЙГ УСТГАЧИХАВ ДАА. ТЭР ДОТОР ӨӨРСДӨӨ Ч ОРНО ШҮҮДЭЭ. ЕР НЬТЭГЭЭД" НЭР ТӨРТЭЙ"МӨНГӨТЭЙ ЛУЙВАРЧДЫГ ДУРААР НЬ ГАРГАЖ БАЙСАН ГЭЖ ЦЭРГИЙН ГОСПИТАЛЬД ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮС ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ. ГЭРЧ НЬ Ч БАЙНА

Зочин - 202.70.34.9820 минутын өмнө

Солонгосын онгоц зөвхөн өөрийн улсын иргэдийг авахаар ирж байгаа гэсэн яалаа, юун 2 турк ионголд ороод ирэв, өөр ямар хүмүүс онгоцоор ирсэн бэ. Яагаад анхнаасаа мэдээллээ нууж байсан юм бэ, колони илрээгүй бол бүгдийг нь нуух байсан уу

зочин - 202.9.40.1712 цагийн өмнө

Гадаадын иргэнииг авахгүйгэчээд журмаа зөрчөөд байна шүү.Тэр Солонгосын онгоцоор ирэх иргэдииг нас хуйс овог нэр регистэрээ нь олон нийтийн сүлжээнд олон хоногиин өмнөөс бичээд сүржигнээд байсан.Гэтэл бусад онгоцныхны нэрс бичээгүй нь их сэжигтэй хулгай луйварын шинжтэй сэмхэн самээрхэн чимээгүй авчирсан шүү. Нэрииг бичээчээ гэхэд хариулахгүй хав дараад байсан.УОК дарга өөриинхөө үр хүүэд хамаатан танил талаа болон уих гишүүдииг гэр бүлээр нь авчирсанаа нуусан нь илэрч байнадаа.Луйварчин гэнэт бёяжигчид ийм арчаагүй гэдэг нь алхам бүрдээ үйл хөдлөлөөрөө илэрч байх юм.Муу зүйлииг хиихдээ дүрэм журамгүй хэлсэн үгнээсээ буцаж ичих булчирхайгүй загнах юм.