Коронавирусээ эмчлүүлж, эдгэрсэн хүмүүс халдвар тээгч хэвээр үлдэж магадгүй

Залигуур хоолойноос авсан  дээжид SARS-CoV-2 байхгүй болсны дараа ч цэр болон өтгөнөөс энэ коронавирус илэрч болох юм.  Хятадын мэргэжилтнүүдийн зохих судалгаа “Annals of Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдсэнийг  америкийн эмчийн коллеж мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 27-нд COVID-19-ийн оноштойгоор эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн 133 хүн судалгаанд хамрагдсан байна.

22 хүний залигуур хоолойноос авсан коронавирусийн шинжилгээ сөрөг,  харин цэр болон өтгөнөөс авсан шинжилгээ эерэг үзүүүлэлттэй гарсан байна.

Хийсэн судалгаа яг  баталгаатай хэмээн үзэж болохгүй гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглээд, шинжилгээний дүн нь эдгэрсэн эмчлүүлэгч бусдын хувьд халдвар тараагч хэвээр байгаа гэдгийг харуулж буй нь тодорхойгүй юм гэж дурджээ.

COVID-19-ийн халдвар авсан таван хүн тутмын барагцаалвал нэг нь амьсгалын замын бусад вирусийн халдвар бас авдагийг Стэнфордын их сургуулийн  анагаах ухааны төв гуравдугаар сард мэдээлсэн юм.

Түүнчилэн хятадын мэргэжилтнүүд гуравдугаар сард нийтлүүлсэн судалгааны материалдаа зүрх-судасны системийн өвчин SARS-CoV-2 коронавирусээр нас барах явдлыг бараг 4,5 дахин нэмэгдүүлдэг гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 64.119.18.132 цагийн өмнө

Хогийн вирус юмаа.