Дархан-Уул аймаг шашны зургаан байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ

Улсын онцгой комисс шашны байгууллагуудын судалгааг хийж, зөвшөөрөлтэй байгууллагуудыг хяналтад авч, үйл ажиллагааг нь хязгаарлах, зөвшөөрөлгүй буюу хууль бус үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг хаах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Үүний дагуу Дархан-Уул аймаг нутаг дэвсгэрийнхээ хэмжэнд үйл ажиллагаа явуулж буй сүм, хийд, шашны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын дүнг ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд заасан хугацаанд зөвшөөрлөө сунгуулаагүй шашны зургаан байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна.